1/06/2011

Ванга эмгэний тухай

Дэлхий дахинд хэдийнээ од болоод байгаа талийгаач эмгэн Вангагийн талаар орууллаа. Түүний зөгнөлүүдээс одоог хүртэл нэг нь ч зөрөөгүй байгаа нь үнэхээр хачирхалтай. Би саяханыг хүртэл зөн билэг гэгчид итгэдэггүй байсан боловч Ванга гэгчийн талаар судалж үзсэнээс хойш эргэлздэг болоод байгаа. За тэгээд энэ гайхалтай эмгэний талаар болон түүний зөгнөлүүдийг сонирхоно уу.

 


"Муу зүйл битгий хий. Өшөө хорсол чамайг хайж олно"
Орос-Гүржийн дайны үеэр интернэтээр Болгарын зөнч Вангагийн эрэлт эрс ихэсчээ. Ванга 2008 онд дэлхийн III дайн эхэлнэ гэж хэлсэн юм. Гүржүүд Өмнөд Осети руу дайрсныг оросууд өмгөөлж АНУ, Европ нэг блок боллоо. Үүнийг л зөнч маань хэлсэн байж болох юм. Тэрээр 2008 онд дөрвөн улсын төрийн тэргүүний амь насанд халдана. Индостанд зөрчил үүснэ. Энэ бол дэлхийн III дайн эхлэл гэжээ.

Болгарын зөнч Ванга 1911 оны нэгдүгээр сарын 31-нд төрсөн боловч хоёрдугаар сарын 26-нд дахин төрсөн гэдэг. Тэрээр төрснийхөө дараа амьд хүний ямар ч тэмдэггүй байсан бөгөөд эцэг, эх нь түүнд нэр өгөхөө хүртэл азнаж байжээ. Харин төрснөөсөө 27 хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 26-нд гүнзгий амьсгаа авч чанга гэгч уйлсан аж. "Вангалея" гэдэг нь болгараар "сайн мэдээ хүргэгч" гэсэн утгатай. Түүнийг 12 настай байхад нь хүчтэй салхи гэрийнх нь дэргэдээс хийсгэж зуун метрийн цаана хаясан гэсэн түүхийг бүгд мэддэг. Энэ явдлын дараа тэр сохорч нас барсан хүмүүсийг харж, ирээдүйн тухай ярих болсон юм.

Ванга зөнч 55 жилийн хугацаанд янз бүрийн орны сая гаруй хүнтэй уулзжээ. Бичиг үсэг тайлагдаагүй сохор эмгэнд нэр хүндтэй улстөрчид хүртэл ханддаг байсан юм. Тэрбээр 1996 онд хөхний хавдраар нас барсан юм. Ванга хагалгаа хийхийг эмч нарт зөвшөөрөөгүй бөгөөд ердөө л зургаан сарын настай гэсэн мэргэжилтнүүдийн үгийг үл хайхран би гурван жил амьдрана гэж зүтгэсэн ч энэ удаа үнэхээр том алдаж орчин үеийн шинжлэх ухаан зөв байсан нь нотлогдсон юм.

Тэрээр нас барсныхаа дараа ч алдар цуу нь багасаагүй юм. Түүнийг эмэгтэй Нострадамус гэж нэрлэж байв. Вангагийн уриа "Муу зүйл битгий хий. Өшөө хорсол чамайг хайж олно". Ванга өөрийн хүүхэдгүй ч хоёр өргөмөл хүүхэдтэй. Нөхөртэйгээ хорин жил ханилсан ч хүүхэд төрүүлээгүй. Нөхөр нь элэгний хавдраар нас барахад Ванга “Түүний тавилан ийм. Тэр яг галт уул шиг гэж байжээ. Ванга дэлхийн ирээдүйн талаар үг хэлж байгаагүй бөгөөд ганцхан зүйл хэлсэн нь ус алтнаас үнэтэй болох цаг ирнэ гэжээ.

Охин Виолеттагаа зургаан настай байхад нь өргөж авсан. Одоо баян хүнтэй гэрлэсэн. Хүү Дмитрий Волчев нь Петрич хотын прокуроор ажиллаж байгаа.

Вангагийн амьдарч байсан нутагт Оросын "Зөн билгийн тулаан" нэвтрүүлгийн сурвалжлагч очиж бодит байдалтай нь танилцахыг хүсчээ.

Муу зүйл бичвэл үхэх болно
Сэтгүүлчийг нутгийн орос хэлтэй уугуул иргэд угтаж Болгарын "брэнд" болсон хүний тухай юу бичих гэж байгааг нь танджээ. Сурвалжлагчид аяга аягаар нь дарс шахахад сэтгүүлч бүсгүй "Манай Оросод Вангад тагнуулынхан болон таксины жолооч тусалдаг байсан гэж ярьдаг" хэмээн үг алджээ. Гэтэл нэгэн том биетэй залуу босч ирэн "Вангагийн тухай муу зүйл бичвэл үхэх болно. Түүнд ямар хүмүүс ирж гарт нь ч болов хүрэхийг хүсдэг байсан гээч. Гэтэл чи..." гээд хараал урсгажээ.

Петрича тосгонд 30 мянга орчим хүн амьдардаг. Вангад хандаж үзээгүй нэг ч гэр бүл энд байхгүй. Гудамжинд тааралдсан захын хүн түүний тухай ямар нэгэн түүх ярьдаг. Үнэхээр ч Ванга хөршдөө алга болсон мал, нохой, мөрдөгчдөд цогцос, өвчтөнд эмчилгээг нь хэлж өгдөг байжээ.

Сэтгүүлч бүсгүй "Зөн билгийн тулаан"-ы туршлагаа ашиглан аль болох бусдын ярианд автахгүйг хичээн эрэн сурвалжпагаа үргэлжлүүлжээ. Дашрамд дурьдахад Оросын илбэчин, сэтгэл зүйч Юрий Горный Вангаг Болгарын тусгайгийн болон таксины жолооч нарын мэдээллээр ажилладаг гэж ярьдаг байсан аж. Хэдийгээр түүний энэхүү онолыг ор тас үгүйсгэж болохгүй ч үндэслэлгүй гэхэд бас л учир дутагдалтай. Гэвч сохор, гарын үсгээ ч зурж чаддаггүй эмгэн тусгайгийнхны хэзээ ч мэдэх боломжгүй зүйлийг хэлдэг байв. Тухайлбал, Оросын нэрт найруулагч Никита Михалковт эмэгтэй дүү байсан. Таван настайдаа нас барсныг тусгайгийнхан яагаад ч мэдэхгүй боломжгүй байсан гэдэг. Никита Михалков ч өөрөө энэ тухай бараг мартсан байв. Мөн жүжигчин Тихоновт Юрий Гагарины дурсгалд зориулан цаг авах гэж байгаад мартсаныг нь сануулжээ. Тэгээд ч зочдын ихэнх нь хотын даргын машиныг хөлөглөдөг. Жолоочтой нь тэр болгон санал сэтгэгдэлээ хуваалцаад байх боломжгүй. Мөн болгар хэлийг хэн тэгтлээ сайн мэддэг байх вэ. Эсвэл болгарчууд олон орны хэлийг тэгтлээ гарамгай мэддэг байсан гэвэл бас л боломжгүй.

Тэр хэнийг ч эмчилж байгаагүй
Мэс засалч Иван Петров зөнчийг амьдралынх нь сүүлийн саруудад эмчилж байжээ. Тэрбээр Ванга цэцэг, ургамалтай зүгээр л ярилцдаг байсан. Түүнд сансраас ямар нэгэн мэдээлэл ирдэг. Өвчтэй хүмүүст болон ар гэрийнхэнд нь өөрөө эдгэрэх өвчинд мөнгөө үрэх хэрэг байна уу гэж хэлдэг. Ямар орноос ирснийг нь үл харгалзан эмчийнхээ гадаад төрх, нэрийг нь хэлэхийг хүсдэг байжээ. Харин хэзээ үхэх вэ гэсэн асуултад хариулж байгаагүй бөгөөд "Тэдэн оны тэдэн сард ир" гэж хэлдэг. Заасан хугацаанд ирээгүй хүн нас бардаг байжээ. Хэрвээ ирсэн бол амьдралынх нь хугацааг сунгах байсан эсэх нь таавар хэвээр үлдсэн байна.

Төсөвт 100 сая доллар оруулжээ
Ванга ядуу гэр бүлээс гаралтай. Тэрбээр нөхөрт гарахдаа самовар, нэхмэл алчууртай л байжээ. Тэрээр үзмэрч болоод ч баяжаагүй юм.

Петрич дэх байшин нь ердөө л 10-15 метр талбайтай. Түүний өөрийнх нь нэхсэн алчуур, хүрэм, зэс, шавар ваараас өөр юу ч үгүй. Ванга Болгарын Шинжлэх ухааны дэргэдэх институтээс бага хэмжээний тэтгэлэг авдаг байжээ.

Вангагийн туслах, төсвийг нь 1992-1996 онд хөтөлж байсан Ангел Манчев ярихдаа "Төр түүний нэрээр багагүй мөнгө олсон. Түүнд хандсан орон нутгийн иргэн 10 лев /одоогийнхоор 20 евро/, гадаадынханд 50 ам.долларын такстай. Энэ мөнгө Вангагийн нэрэмжит санд ордог байсан. Энэ санг одоо Вангагийн загалмайлсан хүүхдүүдийн нэг нь удирддаг" гэжээ.

Үнэнийг нь хэлснийх нь төлөө түүнд талархдаг хүмүүс цөөнгүй байжээ. Австрид амьдардаг болгар гаралтай эмэгтэй 745 мянган марк хандивлаж байсан удаатай. 1994 онд цыган Цветелин Кинчев 1.5 сая марк бэлэглэж байжээ. Мөн хартай нэгэн нөхөр эхнэрээ араар нь тавьдаггүйг нь мэдээд хэдэн арван боодол зуун доллар өмнө нь цацсан гэдэг. Ангел Манчевийн тооцоогоор Ванга улсын төсөвт 100 сая ам.доллар оруулсан аж.

Нөхөрт гарахыг асуухад дургүй байв
Ванга хэзээ нөхөрт гарах вэ эсвэл хэзээ үхэх вэ гэж асуусан хүнд дургүй байсан гэж түүний туслахаар 1985-1996 онд ажиллаж байсан Витка Петровка ярьжээ. Ийм зорилготой ирсэн хүмүүсийг шууд хөөж гаргадаг байжээ. Нэг удаа мотоциклтэй ирсэн цэргийн хүнийг "Чи наашаа ирж явахдаа намайг харааж байсан. Зайл" гэжээ. Тэр хүн буцаж явахдаа осолд орж нас барсан байна.

Ванга онцын шалтгаангүй түүн дээр ирсэн хүнийг элдвээр хэлэхээсээ огтхон ч эмээдэггүй байжээ. Нэг удаа түүн дээр нарийн бичгийн даргаа дагуулан ирсэн генералыг "Чи ажлынхаа ширээн дээр түүнийг дарж авсан. Одоо наадах чинь гурван сартай жирэмсэн байна" гэжээ.

Зөнч өөрийг нь зорин ирсэн хэдэн зуун хүн дундаас зовлон гачаалтай хүнийг дуудаж оруулдаг. Таалагдсан хүнээ үүд хүртэл гаргаж өгөн нуруун дээр нь алгаддаг байжээ.

Вангагийн "эмчилгээ"
Нэг гэр бүлд гурван удаа үхсэн хүүхэд төржээ. Дөрөв дэх хүүхдээ тээж байхад нь Ванга "Танай хүүхэд одоо амьд гарна. Гэхдээ над дээр ирж нэрийг нь аваарай. Яагаад гэвэл яг таарсан нэрээ авахгүй бол хүүхэд чинь үхнэ" гэжээ. Хүүхдийг эх барьж авах үеэр бараг л амь тавьж байхад бүсгүй "Ванга надад үхэхгүй гэж хэлсэн шүү дээ" гэж хашгирч байжээ. Эмч нар ч түүнд итгэж нэлээд хүнд хагалгаа хийсэн бөгөөд хүү одоо хүртэл амьд сэрүүн байна.

Вангад Тбилисээс Тамара гэгч нэгэн эмэгтэй ханджээ. Хүү нь дэлхийн II дайны үед Германд тагнуулчаар ажиллаж байсан. Хүүгийнх нь нөхөд шоронд явуулахыг нь харсан гэсэн ч сураггүй болсон үрээ амьд эсэхийг мэдэх гэж Вангад бичжээ. Зөнч хүү нь амиа алдсан. Харин ач хүүтэй. Хүүтэй нь адилхан нэртэй хүү Оросод амьдарч байгаа гэжээ. Тамара хүүтэй нь усны дусал шиг ач хүүгээ Санкт-Петербургээс олсон гэдэг.

Нэг удаа Вангад "Миний хүүхдүүд яагаад хэлгүй төрдөг юм бэ" гэсэн асуулттай хүн иржээ. Ванга хариуд нь бүх насан туршдаа муу үйл хийснийт нь хэлэхэд тэр хүн "Шөнө унтуулахгүй болохоор нь хашаанд байсан хонины хэлийг нь сугалсан" гэхэд "Тэр, энэ чинь л байхгүй юу" гэжээ.


Ванга эмгэний зөгнөл

  • 2008. Улсын тэргvvн дєрвєн хvний аминд халдана. Индостанд хямрал гарна. Энэ нь дэлхийн III дайны шалтгаануудын нэг болно.
  • 2010 он. Дэлхийн гуравдугаар дайн эхэлнэ. Энэ дайн 2010 оны 11 дvгээр сард эхэлж 2014 оны 10 дугаар сард дуусна. Дайн алгуурхан жирийн байдлаар эхэлж улмаар хvчээ авна. Эхлээд цємийн зэвсэг хэрэглэж эцэст нь химийн зэвсэг хэрэглэнэ.
  • 2011 он. Радио идэвхит тунадас унаснаас шалтгаалж дэлхийн бємбєрцєгийн хойт хагасын ан амьтан, ургамал устана. Дараа нь мусульманчууд Европын эсрэг химийн дайн дэгдээнэ.
  • 2014 он. Энэ химийн дайны уршгаар ихэнх хvн арьсны хорт хавдар, болон арьсны бусад тєрлийн євчнєєр євчилнє.
  • 2016 он. Европ тив бараг хvнгvй болно.
  • 2018 он. Хятад дэлхийн хамгийн хvчирхэг гvрэн болно. Хєгжиж байгаа орнууд мєлжигчєєс мєлжигдєгч болон хувирна.
  • 2023 он. Дэлхийн тойрог зам бага зэрэг єєрчлєгдєнє.
  • 2025 он. Европ тив маш цєєхєн оршин суугчидтай болно.
  • 2028 он. Эрчим хvчний шинэ эх vvсвэртэй болно. /Энэ нь халуун цємийн урвалыг жолоодно гэсэн vг аж/ Єлсгєлєн газар авна. Сугар гараг тийш сансрын жолоодлогот хєлєг хєєргєнє.
  • 2033 он. Туйлын мєс хайлж далайн тvвшин эрс нэмэгдэнэ.
  • 2043 он. Дэлхийн эдийн засаг цэцэглэн хєгжинє. Европт мусульманчууд эрх мэдлийг барина.
  • 2046 он. Хvний ямар ч эд эрхтэнг ургуулдаг болно. Эрхтэн солих нь анагаах ухааны эмчилгээний шилдэг аргын нэг болно.
  • 2066 он. Мусульманчууд Ромд довтлох vеэр Америк шинэ тєрлийн зэвсэг хэрэглэнэ. Энэ зэвсгийг цаг уурын гэж нэрлэж болох бєгєєд огцом хvйтрэлт vvсгэнэ.
  • 2076 он. Ангигvй нийгэм байгуулна. /Коммунизм/
  • 2084 он. Байгаль дэлхий эргэн сэргэнэ.
  • 2088 он. Хэдхэн секундын дотор хєгширдєг шинэ тєрлийн євчин гарна.
  • 2097 он. Хурдан хєгширєлтийг ялан дийлнэ.
  • 2100 он. Хиймэл нар дэлхийн харанхуй хэсгийг гэрэлтvvлж эхэлнэ.
  • 2111 он. Хvмvvс киборг болно. /Амьд робот/
  • 2123 он. Жижиг улсуудын хооронд дайн эхэлнэ. Их гvрэн vvнд нь саад хийхгvй.
  • 2125 он. Унгарт сансрын уудмаас дохио хvлээн авна. Энэ vеэр хvн тєрєлхтєн Вангагийн тухай дахин санах болно.
  • 2130 он. Харь гаригийнхны зєвлєснєєр усан дор колони байгуулна.
  • 2164 он. Ан амьтан "хvний хагас" буюу хvнтэй тєстэй болон хувирах явц эхэлнэ.
  • 2167 он. Шинэ тєрлийн шашин vvснэ.
  • 2170 он. Их хуурайшилт болно.
  • 2183 он. Ангараг гариг дээрх колонийн гvрэн цємийн зэвсэгтэй болж улмаар дэлхийгээс тусгаар тогтнол шаардна. /АНУ Англиас тусгаар улс болсон шиг/
  • 2187 он. Хоёр том галт уул оргилохоо зогсоно.
  • 2195 он. Далай доорх колонуудыг эрчим хvч, хvнсний зvйлээр найдвартай хангана.
  • 2196 он. Ази, европынхон бvрэн холилдож эрлийзжиж дуусна.
  • 2201 он. Наран дээрх халуун цємийн урвал удааширна. Vvний улмаас хvйтрэлт болно.
  • 2221 он . Харь гаригийн соёл иргэншилтэй хэлхээ харилцаа тогтоох оролдлогынхоо vеэр хvн тєрєлхтєн ямар нэг аймшигт зvйлтэй учирна.
  • 2256 он. Сансрын хєлєг эх дэлхийд аймшигт євчний
  • нян тээж авчирна.
  • 2262 он. Ангараг гарагийн тойрог зам байнга єєрчлєгдєж, сvvлт одны аюул нvvрлэнэ.
  • 2271 он. Физикийн тогтмол хэмжигдэхvvнvvд єєрчлєгдєнє.
  • 2273 он. Шар, хар, цагаан арьстнууд бие биедээ уусч
  • улмаар шинэ тєрлийн арьстан vvснэ.
  • 2279 он. Оргvй хоосноос нрчим хvч гарган авна. /Сансрын хар нvх мэтээс/
  • 2288 он. Цаг хугацаагаар аялана. Харь гаригийнхтай хэлхээ холбоо тогтооно
  • 2291 он. Нар унтарна. Гэвч тvvнийг хvн тєрєлхтєн дахин асаана.
  • 2296 он. Наран дээр маш хvчтэй дэлбэрэлт болно. Vvний улмаас таталцалын хvч єєрчлєгдєж сансар дахь тойрог замын станц, хиймэл дагуулууд дэлхий дээр унаж эхэлнэ.
  • 2299 он. Францад мусульманчуудын эсрэг партизаны хєдєлгєєн єрнєнє.
  • 2302 он. Орчлонт ертєнцийн нууцын талаар маш чухал хуулийг нээнэ.
  • 2304 он. Сарны нууцыг нээнэ.
  • 2341 он. Эх дэлхийд сансрын уудмаас ойртон ирж байгаа ямар ч биетийг аюулгvй болгоно.
  • 2354 он. Хиймэл нарнуудын нэгэн дээр гарсан ослын улмаас их хуурайшилт vvснэ.
  • 2371 он. Нийтийг хамарсан аймшигт єлсгєлєн нvvрлэнэ.
  • 2378 он. Шинэ арьстангууд тvргэн єсч vржинэ.
  • 2480 он. Хоёр хиймэл нар мєргєлдсєний улмаас дэлхийд харанхуй нvvрлэнэ.
  • 3005 он. Ангараг гариг дээр дайн эхэлнэ. Энэ гаригийн тойрог зам єєрчлєгдєнє.
  • 3010 он. Сvvлт од сарыг бємбєгдсєний улмаас дэлхийн эргэн тойрон тоос шороо, чулуу бvхий бvслvvр vvснэ.
  • 3797 он. Дэлхий дээрх бvх амьтай бvхэн vхэж vрэгдэнэ. Харин хvн тєрєлхтєн хэдийнэ єєр гариг дээр шинэ соёл иргэншил vvсгэсэн байх болно.
Categories:

0 comments :

Post a Comment

Таны бодлоор?