1/18/2011

Yahoo Messenger-ийн боломжууд

 Энэ удаад интернэттэй болсон хүүхэд залуус хамгийн түрүүнд суулгасан програмын тухайн ярьж өгье. Энэ бол мэдээж Yahoo Messenger юм. Монголчуудын гол хэрэглэдэг чатын програм бол Yahoo messenger билээ. Учир нь монголчууд yahoo-ийн мэйлийг их хэрэглэдэг байсан учраас энэ messenger-ийг хэрэглэж сурахад ядах юм байсангүй.
Энэ програм бол реклам сурталчилгаанаасаа гол санхүүжилтээ олдог, шууд мэссеж илгээх гэж албан ёсоор нэрлэгдэх ба Yahoo-аас гаргасан тусгай протокол ашигладаг юм байна. Та Yahoo ID буюу Yahoo-аас тусгай дугаар авсан бол энэ програмыг үнэгүй татан авч чөлөөтэй ашиглах боломжтой. Тусгай дугаар гэдэг нь үсэг тооноос бүрдсэн ямар нэгэн үг байх бөгөөд энэ нь Yahoo-ийн олон сая хэрэглэгчдийн нэр дотор давхцах ёсгүй. Иймээс л хүмүүс давхцуулахгүйн тулд үйлээ үзэж эсэн бусын хачин нэрнүүд авдаг билээ. Харин анх Yahoo гарч байх үед л нэрээ авч байсан хүмүүс өнөөдөр Yahoo ID-аа гайхуулах нь холгүй байдаг.
Жишээ нь baatar@yahoo.com Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. , jargal@yahoo.com Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. , boloroo@yahoo.com Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. гэх нэрнүүд танд ямар сонсогдож байна. Та нэгэнт Yahoo ID авсан бол Yahoo Messenger-ээр тогтохгүй Yahoo-гийн бусад бүх үйлчилгээнд хамрагдах боломжтой болно.
Yahoo Messenger нь PC to PC телефон яриа, файл дамжуулж илгээх хүлээн авах, вэб камер ашиглах, янз бүрийн төрлөөр чат үүсгэх мэт боломжуудыг санал болгоно. Хэдийгээр иймэрхүү үйлчилгээнүүдийг ICQ гэх мэт чатын програмууд ялгаагүй л үзүүлж чадах боловч Yahoo дээр IMVironments болон смайлик, аватар гэх мэт өвөрмөц боломжуудтай. Бас address-book хэмээх хаягийн өргөтгөлтэй. Buzz буюу сандаргасан дохио өгөх, зарим нэг хөгжмийн боломжуудтай.
Харин сүүлд гарсан хувилбар дээрээ Yahoo нь Microsoft*той эвийн гэрээ байгуулснаа зарласан байна. Энэ нь маш том үсрэлт, дэвшил мөн билээ. Өөрөөр хэлбэл Yahoo Messenger-ийн хэрэглэгчид Microsoft-ийн сая сая хэрэглэгчидтэй харилцаж чаддаггүй байв. Тэгвэл Yahoo Messenger нь .NET Messenger Service-ийн хэрэглэгчидтэй харилцах боломжтой болжээ. Yahoo-ийн аварга том сүлжээ нь Windows Live Messenger хэмээх аварга сүлжээтэй нэгдсэн нь чатын ертөнцөд томоохон үсрэлт авчирлаа даа.Энэ өөрчлөлт 2006 оны 7-р сард л сая биеллээ олсон билээ.
Английн TeleCommunication-ийн BT communicator хэмээх програм нь Yahoo Messenger дээр суурилан ажилладаг байсан бол 2006 оны 12-р сард ажиллуулах больж буцаан татжээ. 1998 оны 3-р сарын 9-нд Yhaoo Messenger нь Yahoo Pager хэмээх нэртэйгээр анх төрж байсан түүхтэй ажээ. Windows Vista гарч байгаатай холбогдуулан Yahoo нь цоо шинэ хувилбар гаргахаар ажиллаж байгаа гэсэн. Vista-ийн Windows Presentation Foundation хэмээх шинэ технологийг ашиглан нилээд их сайжруулалт хийх бололтой. Yahoo Messenger-ийн шинэ хувилбар 8.0-аас эхлэн хэрэглэгчид өөрсдөө Plug-ins буюу нэмэлт програмчлал нэмж болохоор болжээ. Та Yahoo Plug-in gallery руу орж хэрэглэгчид ямар ямар нэмэлтүүд хийснийг сонирхоорой. 2006 оны 11-р сараас эхлэн Yahoo Mail Beta-г Messenger-дээ нэгтгэхээр төлөвлөж эхэлсэн гэнэ. Өөрөөр хэлбэл Yahoo мэйлээ шалгахын тулд заавал вэб хөтчөөр дамжих шаардлагагүй болно гэсэн үг. Шууд Messenger дээр мэйлээ шалгадаг болчихвол мөн догь оо.
Чатын програм нь хүмүүс хоорондоо ойртож нөхөрлөх, ойлголцох, мэдээ мэдээлэл дамжуулах зэрэгт ихээхэн тустай боловч ажлын байран дээр хэт их чаталбал сөрөг үр дагавар бий болгодог. Чатын програм нь утсаар биеэр хэлэхэд тохиромжгүй зүйлсийг бие биедээ хэлэхэд сайхан тохирдог боловч текст байдлаар чатлах нь илүү их цаг үрдгийг санахад илүүдэхгүй биз ээ.
Categories:

0 comments :

Post a Comment

Таны бодлоор?