1/05/2011

Фатима тосгоны явдал буюу Ертөнцийн 3 Нууц

100 гаруй жилийн тэртээ нэгэн малчин айлын гурван хvvхэд "Тэнгэрийн сайхан бусгvйг" хий vзэгдлээр vзсэн бєгєєд тэрээр тэд нарт ертєнцийн гурван нууцыг хэлж єгсєн хэмээн ярих болсон бєлгєє.
Энэхvv гурван нууцын хоёр нь єдгєєг хvртэл олон тvмэнд тодорхой болж нийтлэгдсэн бєгєєд харин гурав дахь нууц нь єнєєг хvртэл Ватиканы хийдийн зооринд хатуу чанд нууцлагдан хадгалагдаж байгаа ажээ.
Тэр малчин айлын хvvхдvvдийг Лучиа, Франческо ба Ячинта хэмээн нэрийдэх бєгєєд тэд Португалийн Фатима хэмээх тосгоны дэргэдэх нэгэн модны оройд хєвєх багахан vvлэн дотороос тэрхvv сайхан бvсгvйг харсан гэх ажээ. Энэхvv нууцлаг бvсгvй тэднийг сар бvрийн арван гурванд энд ирж тvунтэй уулзаж байхыг хvссэн байна. Энэ хооронд дээрх хvvхдvvдтэй учирсан сонирхолтой явдал тосгоныхны сонорт хvрч, дараа сарын арван гурванд тэдгээр хvvхдvvд тосгоныхоо тавь орчим хvмvvсийн хамтаар дээрх модны дэргэд очсон ажээ. Хэдийгээр тэдгээр хvмvус дээрх модны оройгоор хєвєх I нэгэн хэсэг жижиг vvл манан мэтийг узсэн боловч тэдгээр хvvхдvvдээс єєр хэн ч тэр тэнгэрийн бvсгvйг олж хараагvй ажээ. Энv байдал дараачийн саруудад ч єєрчлєгдєєгvй тул vл итгэгсэд тэднээр тоглоом тохуу хийх болжээ. Гэвч тэдгээр хvvхдvvд vнэхээр тэр бусгvй vзсэн гэдгээ андгайлан хэлсээр, сар бvрийн арван гурванд єнєєх газраа ирсээр байлаа.
1917 оны 10 дугаар сарын 13-ны нэгэн бороотой бvрхэг єдор єнєєх узэгдэл эцсийн удаа vзэгдсэн бєгєєд энv удаад бурхны ид шидийг vзхийг хvссэн тоо томшгvй олон католик шашин шvтэгчид дээрх модыг эргэн тойронд нь бvчсэн байжээ. Энv удаад ч тэр хvvхдvvдээс єєр хэн ч дээрх бvсгvйг vзээгvй байна.
Харин энэ удаад, єнєєх бvсгvй єєрийгєє бурхны эх дагина хэмээн илчлээд, ертєнцийн гурван нууцыг хэлж єгєєд vvлэн дундаа уусан алга болсон ажгуу. Яг тvvний дараа тэнгэрийн vvлс гэнэт ярагдан, асар том наран газар дэлхий дээр унах гэж байгаа мэт ойртон ирсэн нь тэнд байсан хэдэн мянган хvмvvс ийнхvv ертєнцийн эцсийн єдєр иржээ хэмээн ихэд айж сандарцгаасан байна. Гэвч удалгvй наран єєрийн байх газраа очиж тогтсон ажээ. Тэнд байсан хvмvvсийн ярьснаар энэхvv vзэгдэл дараа нь хоёр дахин vзэгдсэн байна.
Энэхvv ертєнцийн гурван нууц гэдэг нь юу байсан бэ.
Франческо ба Ячинта нар 1918 онд тархсан хурц халдварт томуу євчинд нэрвэгдэн нас барсан ажээ. Харин Лучиа Ромын Пап ламын хvсэлтээр дээрх vзэгдлийн талаар тодорхой бичиж єгсєн бєгєєд vvндээ дээрх ертєнцийн гурван нууцыг ч бичсэн ажээ.

Тэдгээрийн нэгдvгээрх нь тамын орны тухай vзэгдэл байсан бєгєєд харин хоёрдугаарх нь дэлхийн хоёрдугаар дайны эхлэл, явц, тєгсгєлийн талаар байсан байна. Тэрээр бичихдээ, "Дайны тєгсгєлд нэгэн асар их бєгєєд хор хєнєєлтэй гэрэл гарна" хэмээгээд, мєн Гитлер 1938 онд Австрийг эзлэн тvрэмгийлэхийг урьдчилан хэлсэн байдаг байна.
Лучиа бvсгvйн хvссэнээр, гуравдахь нууцыг хэзээ ч хvн тєрлєхтєнд мэдэгдэж болохгvй гэсний дагуу дээрх нууцыг, дугтуйнд хийж лацдан, чандлан хадгалагдсан ажээ. Гэвч энэхvv дугтуйг сvvлчийн Ромын Пап лам Еоханнес XXIII анх удаа 1960 задалж уншсан ажээ. Тvvний уншсан энэхvv ертєнцийн гуравдахь нууц нь єндєр дээд гэгээнтнийг маш ихээр айлгаж сандаргасан тул тэрээр энэхvv нууцат дугтуйг даруй буцааж лацадаад, цаашид хэзээ ч задалж, энэхvv нууцыг нийтэд мэдэгдэж болохгvй хэмээн лvндэн буулгасан ажгуу.
Categories:

0 comments :

Post a Comment

Таны бодлоор?